АНУ-ын тусгаар тогтнолын баяр энэ сарын дөрвөнд болж өнгөрлөө. Тусгаар тогтнолынхоо америкчууд тэд сүр дуулиантайгаар тэмдэглэсэн байна. Хүчтэй хар шуурганы улмаас хаагдсан Эрх чөлөөний хөшөөг ч энэ өдөр нээжээ. Өнгөрсөн 10-р сард Сэнди хар шуурганд өртсөн Нью-Йоркын хөшөөг харахаар олон мянган хүн Эрх чөлөөний аралд цугларчээ.
Бүх нийтийг хамарсан арга хэмжээ Бостон, Вашингтон, Атланта, Филаделфия, Нью Орлеанс хотуудад өргөн хүрээнд болжээ. Пүрэв гаргийн арга хэмжээнүүдэд цагдаа, аюулгүй байдлын албаныхныг өндөр хэмжээнд ажиллуулсан байна. ялангуяа бостончууд дөрөвдүгээр сарын халдлагаас хойш анх удаа олноор цугларсан явдал болсон юм. Нийслэл Вашингтон хотод 17 минутын турш салют буудуулж, уран бүтээлчид цугларсан олонд ая дуугаа өргөсөн байна.
АНУ нь 1776 оны долдугаар сарын дөрөвний өдөр Их Британиас салж, тусгаар тогтнолоо зарласан юм.
Д.Идэр

























































