Сирийн Засгийн газар Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулсныг дэмжиж буйгаа илэрхийллээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад Египетийн ард түмэн ялалтаа хамгаалах хэрэгтэй хэмээн мэдээлжээ. Тэрээр “Египет улс өчигдөр арабизмтайгаа хөл нийлүүлэн алхаж буй ард түмний ойлголтыг тольдон харуулсан, үндэсний асуудалд гадаадын оролцооноос татгалзсан түүхэн эргэлт хийлээ” хэмээн мэдэгджээ. Мөн төрийн эргэлт хийсэн Египетийн ард түмэнд Сирийн арми, ард иргэд чин сэтгэлээсээ бар хүргэе гэсэн байна.
Египетчүүд өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн Мохаммед Морсиг огцрохыг шаардан нийслэл Каир хотын Тахрирын талбайд жагсах болсон юм. Өчигдөр Египетийн арми төрийн эргэлт хийж Морсиг огцруулсан билээ.
Өнгөрсөн сард Мохаммед Морси Сириэс албан ёсны харилцаагаа таслаж буйгаа мэдэгдсэн юм. Мөн Ливаны Хезболла цэргийн бүлэглэлийг Сирийн хямралд оролцохгүй байхыг уриалсан юм.
Д.Идэр

























































