Перугийн нийслэл Лима хотын гудамжинд оюутнууд болон төрийн албан хаагчид цагдаа нартай мөргөлдлөө. Тэд төрийн хэвшилд шинэ хуулийн төсөл батлах Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг эсэргүүцсэн байна. Цагдаа нар Ерөнхийлөгчийн ордонд нэвтэрхийг оролдсон жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулгч хий ашиглажээ.
Перугийн Ерөнхийлөгч Олланта Хумала төрийн албан хаагчид болон их сургуулийн багш нарт олгох ажлын үнэлгээг танилцуулах хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм. Энэхүү шинэчлэлээр дээрх албаныхны ажлыг сайн үнэлж байгаа ч бие даасан байдлыг алдагдуулах өндөр эрсдэлтэй хэмээн шүүмжилсэн байна. Харин Ерөнхийлөгч Хумала шинэ хуулийн төсөл их сургуулийн багш нар болон төрийн албан хаагчдын амьдралын түвшинг сайжруулна гэжээ.
Олон сар мэтгэлцсэний эцэст тус улсын Конгресс хуулийн төслийг мягмар гарагт 59-өөс 45 гишүүний саналаар баталсан юм.
Д.Идэр

























































