
Тэрээр “Сноуден, чи надтай гэрлэх үү?” хэмээн жиргэжээ. Үүнээс хэдхэн цагийн дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг гэсэн хаягтай хэрэглэгчээс түүнд хандан “Бид та хоёрын хуримын гэрч болж болно” хэмээн жиргэжээ. Хариуд нь Чапман “Та нар бидний хүүхдүүдийг халамжилж чадах юм уу?” гэхэд өнөө хэрэглэгч “Бид та нар руу хамгийн сүүлийн үеийн нисэгчгүй сөнөөгч онгоцоо илгээнээ” гэж жиргэсэн байна.
Анна Чапман бол АНУ-д баривчлагдсан ОХУ-ын 10 тагнуулчийн нэг юм. Тэрээр 2010 онд баривчлагдсан тагнуулчдын солилцоогоор эх орондоо иржээ. Америкийг тагнасан хэргээр интерполоор эрэн сурвалжлагдаж байсан 30 настай Чапман бүсгүй хэвлэлийнхэнд тайлбар хийхээс татгалзжээ.
Д.Идэр

