Өнгөрсөн шөнө Нельсон Манделагийн эмч нар түүний амьсгалын аппаратыг унтрааж, тайван явуулахыг гэр бүлийн гишүүдээс нь хүссэн талаар эх сурвалж мэдээллээ. Нельсон Манделагийн амсьгалын аппараттыг унтраах саналыг эмч нар арван өдрийн өмнө анх гаргасан ч гэр бүлийн гишүүд нь эсэргүүцсээр байжээ. Тэрээр сүүлийн хоёр долоо хоногт аппаратын тусламжтайгаар амьсгалж байгаа юм. Энэ нь өвчиндөө шаналж буй түүнийг ихээр зовоож байгаа хэмээн эмч нар тайлбарлажээ. Харин Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Манделагийн эхнэр Гараса “Тэр эмнэлэгт байгаа ч бид бүгдийг нэгтгэж байна. Тэр өчвиндөө шаналж байгаа гэхдээ итгэх хэрэгтэй” хэмээн хэлжээ.
94 настай Нельсон Мандела өөрийгөө Куну дахь гэр бүлийн оршуулгын газартаа нутаглуулахыг хүссэн гэдэг. Энэ хэргээс үүдэн түүний гэр бүлийн 16 гишүүн гурван хүүхдийнх нь шарилыг Кунугийн оршуулгын газарт буцаан авчрахыг шаардаж ач хүүг нь шүүхэд өгсөн билээ. Манделагийн ач хүү Мандла шүүхэд ялагдалд хүлээж, 2011 онд нүүлгэсэн шарилуудыг буцаан авчрах үүрэг хүлээсэн юм.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)