Египетийн төрийн эргэлтээр түр Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Адли Мансур өчигдөр тангараг өргөлөө. Ингэснээр тэрээр Ерөнхийлөгч асан Мохаммед Морсигийн оронд сууж, улсынхаа Үндсэн хуулийн шүүхийн танхмыг тэргүүлэх үүрэг авч байгаа юм. Адли Мансур дараагийн ерөнхийлөгч сонгогдтол Засгийн газрыг тэргүүлэх юм. Гэхдээ төрийн эргэлт хийсэн Египетийн армийнхан сонгуулийн хугацааг зарлаагүй байна. Адли Мансур “Би сонгуулиар ерөнхийлөгч болоогүй ч Тахрирын талбай дахь олон мянган хувьсгалчдын итгэлээр сонгогдлоо” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр Египетийн ард түмэнд нэг хүн шиг байж талцахгүй байхыг уриалжээ. Адли Мансур үндэстнээ дахин сэргээхэд Лалын ахан дүүс намыхан ч бидний нэг хэсэг байх ёстой гэжээ.
Армийнхан Мохаммед Морсигоос гадна түүний Лалын ахан дүүс намын 35 гишүүнийг баривчлаад байгаа юм.
Д.Идэр



























































