Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес өөрийн улс дахь АНУ-ын Элчин сайдын яамыг хаана хэмээн заналхийллээ гэж барууны хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэрээр Европын агаарын хүчнийхэн түүний хувийн онгоцыг буухыг хориглосны дараа эл асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Ерөнхийлөгч Эво Моралес Европын орнууд агаарын замаар нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрөөгүй нь Вашингтоны дарамтаас болсон гэжээ. Тэрээр “Миний гар арай ч АНУ-ын ЭСЯ-ыг хаахад хүрсэнгүй” хэмээн хэлсэн байна. Мөн “Бид өөрсдийн гэсэн бүрэн эрхт улсууд. АНУ байхгүй байсан ч сайн засаглал, ардчилал байсаар л байх болно” хэмээн мэдээлжээ.
АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуден түүний онгоцонд байж магадгүй гэх мэдээллийн улмаас хэдэн өдрийн өмнө Франц, Португал агаарын замаа хааснаар Эво Моралесын онгоц чиглэлээ өөрчилж Австрид буусан билээ.
АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг илчилсэн 30 настай Эдвард Сноуденыг Москва хотын Шерметовын онгоцны буудалд байгаа гэж үзэж байна. 20 гаруй орноос орогнол хүссэн түүний хүсэлтийг хүлээн авахгүй байхыг АНУ олон улсад уриалж байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)