Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэрхийн дөрөвдүгээр баг, Хараа голд 42 настай эрэгтэй Ц усанд живж нас барсан байна. Булганы Хутаг-Өндөр сумын Хонгорын багт оршин суудаг 66 настай эрэгтэй М гэгч нь Эгийн гол усанд орж нас баржээ.Энэ мэтчилэн аялал зугаалгын улиралтай холбоотойгоор усанд живж амиа алдах хэргийн гаралт нэмэгдэж байгааг ЦЕГ-аас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































