Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хоёрдугаар багийн Задгай гэх газарт оршин суудаг 31 настай эрэгтэй Д нь өөрийгөө буудаж хороосон хэрэг гарчээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ойролцоо хурдан морины сунгааны үед морь эргүүлэхээр явсан 12 настай Ө морьноос унаж гэмтээд эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Түүнчлэн Төв аймгийн Борнуур сумын Салхитын гол гэдэг газар автомашин онхолдож, 56 настай эмэгтэй хүн нас барж, хоёр хүн гэмтжээ.
Д.Ундрах /24tsag.mn



















































Сэтгэгдэл (1)