ОХУ-ын Сахалин мужийн аюулгүй албаны ажилтнууд Хятадын 17 иргэнийг саатуулжээ. Гурваас бусад нь хууль бусаар оршин сууж байсан тэднийг ОХУ-д пестицид ашиглан хүнсний ногоо тариалж байсныг баталсан байна. Мөн Хятадын тариачид ургацаа экологийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн борлуулж байжээ. 17 иргэнээс нийт 300 гаруй кг пестицид болон генийн инженерийн аргаар өөрчилсөн 20 гаруй кг үрийг хураан авчээ. Генийн инженерийн өөрчлөлтэй хүнс хэрэглэх нь ОХУ төдийгүй БНХАУ-д ч хориотой байдаг юм. Мөн ийм аргаар ногоо тарьснаар өсөлт эрчимжиж, нэг зунд 10-12 удаа ургац хурааж байсан аж.
Мэргэжилтэнүүдийн үзэж буйгаар ийм үрээр ургасан ургамлууд нь уушигны хадварт хүргэдэг байна.
Энэ асуудалтай холбогдуулан хамтарсан аж ахуйн удирдлагад хариуцлага тооцох тухай хөндөгдсөн бөгөөд тэдэнд захиргааны хариуцлагын хуулиар 11 сая гаруй рублийн торгууль ногдуулахаар яригдаж байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (9)