Францын Дотоод хэргийн яам АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгохоос татгалзсан байна. Францын Гадаад хэргийн яамны мэдээлснээр “Бусад орнуудын адил манай улс Москвад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан Эдвард Сноудены хүсэлтийг хүлээж авсан. Эрх зүйн болон түүний байдлыг харгалзан манай улс хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзаж байна” гэжээ.
Эдвард Сноуден өнгөрсөн сарын 23-ны өдрөөс хойш Москвагийн Шереметьево олон улсын нисэх онгоцны буудалд байрлаж байгаа юм. Тэрээр 20 гаруй орноос улс төрийн орогнол хүссэн билээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (2)