Өчигдөр БНСУ-аас ирсэн Бойнг 777 онгоц Сан Францискогийн олон улсын нисэх онгоцны буудалд шатлаа. Үүний улмаас хоёр зорчигч нас барж, цөөнгүй иргэд шархджээ. Шархдсан хүмүүсийг Сан Францискогийн төв эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Уг онгоцонд 291 зорчигч, нисэх багийн 16 хүн байсан гэнэ. Эдгээр зорчигчдын 141 нь БНХАУ, 77 нь БНСУ, 61 нь АНУ-ын иргэд байсан гэж мэдээллээ. Одоогоор онгоцны осол юунаас болсон талаар албан ёсоор мэдээлээгүй бөгөөд шалгалтын ажил эхэлжээ.














































24tsag.mn
Сэтгэгдэл (5)