Өнгөрсөн шөнө Египетийн Лалын ахан дүүс бүлэглэлийн 30 гаруй гишүүн
алагдсан тулаар тус байгууллагын төлөөлөгч Маруд Али мэдэгдлээ.

Өнгөрсөн шөнө Египетийн Лалын ахан дүүс бүлэглэлийн 30 гаруй гишүүн алагдсан тулаар тус байгууллагын төлөөлөгч Маруд Али мэдэгдлээ. Египетэд төрийн эргэлт хийснээр эрх баригч Лалын ахан дүүс намын удирдах албан тушаалтнуудыг мөн баривчилж эхэлсэн юм. Амиа алдсан хүмүүс ямар албан тушаал хашдаг, хэн болох талаар төлөөлөгч мэдээлээгүй байна. Түүний ярьснаар амиа алдагсдыг бөөнөөр нь буудан хөнөөсөн бөгөөд хэрэг явдал болсон газар Ерөнхийлөгч асан Мохаммед Морси хоригдож байгаа гэлээ.
Харин орон нутгийн эмнэлгийнхэн амиа алдагсдын тоог 15 хэмээн мэдээлж байна. Хохирогсод руу үл мэдэх хүмүүс гал нээсэн тул хэн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Төрийн эргэлт хийсэн цэргийнхэн террористуудын хийсэн зүйл хэмээн мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мохаммед Морсигийн талынхан болон түүнтэй дайсагнагчдын хооронд мөргөлдөөн гарсаны улмаас 35 хүн алагдсан билээ.
Д.Идэр