Өнгөрсөн бямба гарагт Канадын Куэбек хотод ачааны галт тэрэг
дэлбэрснээр 13 хүн амиа алджээ. Мөн 37 хүн сураггүй болсон хэмээн
Канадын цагдаагийн газар өчигдөр мэдээллээ. Ням гаргийн байдлаар таван
хүн амиа алдаж, 40 хүн сураггүй байна хэмээн мэдээлж байсан юм.

Өнгөрсөн бямба гарагт Канадын Куэбек хотод ачааны галт тэрэг дэлбэрснээр 13 хүн амиа алджээ. Мөн 37 хүн сураггүй болсон хэмээн Канадын цагдаагийн газар өчигдөр мэдээллээ. Ням гаргийн байдлаар таван хүн амиа алдаж, 40 хүн сураггүй байна хэмээн мэдээлж байсан юм.
Цэвэршүүлээгүй газрын тосны 72 цистерн ачиж явсан галт тэрэг жолоодлогогүй болж замаасаа гарч осолдсоноор дэлбэрэлт үүссэн байна. Дэлбэрэлтэд ойролцоо орших 40 гаруй байшин өртөж нуржээ. Мөн Куэбек хотын 2000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Сураггүй болсон 37 хүний олонх нь дэлбэрэлтэд өртсөн байшингуудыг нэг болох томоохон бааранд байсан гэж үзэж байна. Холбогдох албаны хүмүүс хэргийг шалгаж эхэлжээ.