Өчигдөр Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра Прадеш муж улсын
Секундерабад хотод байрлах гурван давхар зочид буудал нурснаар есөн хүн
амиа алджээ. Мөн 15 хүн бэртэж гэмтсэн байна.

Өчигдөр Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра Прадеш муж улсын Секундерабад хотод байрлах гурван давхар зочид буудал нурснаар есөн хүн амиа алджээ. Мөн 15 хүн бэртэж гэмтсэн байна.
Аврах ажиллагаа дууссаны дараа ослын шалтгааныг мөрдөж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Одоогийн байдлаар нуранги дороос 19 хүнийг татаж гаргаад байна.
Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэлээ.
Д.Идэр