
Өмнөх засгийн үед ерөнхийлөгч дүүдээ зөвлөхөөр ажиллаж байсан Сабави Ибрахим Хассан шоронгоос Багдад дахь эмнэлэгт хүргэгдсэний дараа таалал төгсжээ.
2003 онд америкчуудаар толгойлуулсан хүчнийхэн Саддам Хусейны засаглалыг унагасны дараа Сабави Ибрахим Хассан нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иракуудын 36-д бичигдэж байв. Түүнийг АНУ-ын эрх баригчид 2005 онд баривчилсан бөгөөд 2011 оны долдугаар сард Иракын эрх баригчдад шилжүүлэн өгчээ. Сабави Ибрахим Хассаныг харгис дэглэмийн үед олон тооны ард иргэдийг хөнөөсөн хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноогоод байсан юм.
Сабави Ибрахим Хассан нь Персийн булангийн дайны үед буюу 1991 онд Иракын тагнуулын газрын тэргүүнээр томилогдсон бөгөөд тус албанд таван жил зүтгэсний дараа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон байна.
Түүнийг чухам ямар хорт хавдраар өвчилсөн, өвчин хэзээнээс эхэлсэн талаар мэдээлээгүй байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)