Хоёр өдрийн хэлэлцээний дараа Хойд, Өмнөд Солонгос Кайсон үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох дөхөмтэй алхмуудыг хийжээ. Лхагва гаргаас эхлэн Өмнөд Солонгосын компаниудыг бүсэд нэвтрэхийг зөвшөөрсөн байна. Мөн тус улсын бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэлийн түүхий эдээ заавал Кайсон үйлдвэрлэлийн бүсээс бус гаднаас оруулахыг зөвшөөрчээ. Мөн маргааш хоёр тал эл асуудлаар дахин хэлэлцэж, Кайсон бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох бусад шийдлүүдийг тохиролцох аж.
Хойд Солонгосын хилд байрлах хоёр Солонгосын хамтын үйлдвэрлэлийн бүсэд Өмнөд Солоносын 120 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж Хойд Солонгосын 53 мянган иргэнийг ажлын байраар хангадаг байжээ. Энэ хавар Солонгосын хойгийн байдал хурцадсаны улмаас Хойд Солонгосын тал Кайсон бүсийг хааж, Өмнөдийн компани, ажилчдыг хөөн гаргасан юм.
Д.Идэр

























































