Дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны сүлжээний нэг, саяхан Улаанбаатарт салбараа нээсэн “KFC”-ийн толгой компани шүүхэд гомдол мэдүүлэх болсон тухайгаа мэдээллээ. АНУ-ын Кентаки мужаас үйл ажиллагаа эхлүүлсэн “KFC”-ийн логог шарсан тахианы “Гитлер” дэлгүүрийн эзэд хууль бусаар ашигласан хэмээн үзэж байгаа аж. "KFC”-ийн лого нь компанийг үүсгэн байгуулагч Колонел Сандерсын улаан дэвсгээр дээрх зураг билээ. Компанийхны мэдүүлж буйгаар “Гитлер” дэлгүүр Колонел Сандерсын зургийн оронд Адольф Гитлерийн зургийг сольж тавьсан, логог шууд хулгайлсан гэхэд хилсдэхгүй гэжээ.
“Гитлер” шарсан тахианы дэлгүүр нь Талайндын нийслэл Бангкокт саяхан байгуулагджээ. “Footprint Thailand Handbook” номын зохиогч Эндрью Спүүнер дэлгүүрийн зургийг твиттертээ тавьснаар “KFC”-ийн ажилчид өөрсдийн логог нь ашиглаж байхыг олж харсан байна.
Интернэт, нийгмийн сүлжээ сайтуудын ачаар хууль бус үйлдлийг илрүүлэх нь илүү шуурхай болж хэмээн “KFC” мэдэгджээ.
Д.Идэр



























































