Бразиль улс нийгмийн өргөн хүрээний шинэчлэлийн бодлогын хүрээнд
нийгмийн үйлчилгээ муу газруудад 10 мянган эмч хөлслөн ажиллуулахаар
болжээ. Ирэх есдүгээр сараас эхлэх эрүүл мэндийн ажилчдын томилгоонд
гадаадын эмч, сувилагчдаас эхлээд дадлагын болон дөнгөж төгссөн оюутнууд
ч багтах аж.

Бразиль улс нийгмийн өргөн хүрээний шинэчлэлийн бодлогын хүрээнд нийгмийн үйлчилгээ муу газруудад 10 мянган эмч хөлслөн ажиллуулахаар болжээ. Ирэх есдүгээр сараас эхлэх эрүүл мэндийн ажилчдын томилгоонд гадаадын эмч, сувилагчдаас эхлээд дадлагын болон дөнгөж төгссөн оюутнууд ч багтах аж.
Тус улсын шинээр батлагдсан хуулиар 2015 оноос эхлэн эрүүл мэндийн салбарын төгсөгчид төрийн хэвшилд хоёр жил ажиллах ёстойг болон найман жилээр суралцах ёстойг заасан байна.
Ерөнхийлөгч Дилма Роусиффийн мэдээлснээр эмчийн хөтөлбөрт ажиллагсад сард 10 мянган риас буюу ойролцоогоор 4500 долларын цалин авах аж.
Өнгөрсөн сард Бразилийн олон мянган иргэд нийгмийн үйлчилгээ муу байгааг шүүмжлэн олон хоногоор жагсаж, цагдаа нартай мөргөлдсөн билээ.
Д.Идэр