Туркын эрх баригчид өчигдөр Истанбул дахь Гези үндэсний цэцэрлэгт
хүрээлэнг дахин нээжээ. Өнгөрсөн сарын бослогоос хойш анх удаа цэцэрлэгт
хүрээлэнг нээсний дараа тун удалгүй хаасан байна. Мөн цагдаа нарт
жагсагчдыг тараах үүрэг өгчээ.

Туркын эрх баригчид өчигдөр Истанбул дахь Гези үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дахин нээжээ. Өнгөрсөн сарын бослогоос хойш анх удаа цэцэрлэгт хүрээлэнг нээсний дараа тун удалгүй хаасан байна. Мөн цагдаа нарт жагсагчдыг тараах үүрэг өгчээ.
Нулимс асгаруулагч хий, ус шүршигчээр “зэвсэглэсэн” цагдаа нар хүрээлэнг нээх үед гудамжинд жагссан 30 гаруй жагсагчийг тараажээ. Мөн мөргөлдөөний үеэр 80 гаруй хүнийг баривчилсан байна.
Истанбулын эрх баригчид цэнгэлдэх хүрээлэнг нээхээс өмнөхөн олон нийтэд зориулан дахин нээж байгааг мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэгчид болон жагсагчдад хориотой хэмээн сануулсан юм.
Д.Идэр