АНУ Афганистанаас цэргээ хурдан гаргах боломжийг эрэлхийлж эхэлжээ.

АНУ Афганистанаас цэргээ хурдан гаргах боломжийг эрэлхийлж эхэлжээ. “Нью Йорк таймс” сонинны бичсэнээр энэ нь Ерөнхийлөгч Барак Обама Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай харилцахдаа сэтгэл дундуур байгаатай ч холбоотой гэлээ. Өнгөрсөн сарын 27-нд хоёр төрийн тэргүүн нарын хийлгэсэн видео хурал харилцаа таарамжгүй байгааг нотлон харуулна гэжээ.
АНУ Афганистаны эрх баригчдыг оролцуулалгүй “Талибан” хөдөлгөөнтэй энх тайвны хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаад Карзай эгдүүцэж байна. Ийм хэлэлцээ хийхээр Америкийн засаг захиргааны төлөөлөгч Афганистаны талибуудын ажлын өрөөг нээсэн Катарын нийслэл Дохад очсон гэж Кабул үзэж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)