Сүүлийн өдрүүдэд Японд маш халуун байгаа талаар “CNN” мэдээллээ. Хэт халснаас үүдэн энэ сард л гэхэд зургаан хүн амиа алдаад байна. Мөн 3000 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Тус улсад энэ долоо хоногийг дуустал уур амьсгал маш халуун байх болно хэмээн Японы Цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.
Өнгөрсөн ням гарагт ихэнх мужуудад 35 хэмээс дээш дулаантай байсан бол Косю хотод 39 хэм хүрчээ.
Эрх баригчид нарны хордлогоод орохоос болгоомжилж, настай хүмүүс болон хүүхдүүдийг нэнэ шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг сэрэмжлүүлжээ.
Д.Идэр

























































