Италийн Дээд шүүх экс ерөнхий сайд Сильвио Берлусконийг татварын залилангийн хэргээр шүүх хугацаагаа зарлалаа. Түүнийг энэ сарын 30-ны өдөр шүүхээр болсон байна. Татвараас зугатсан хэргийн өмнөх шүүх хурлын дараа энэ хугацааг долдугаар сараас нэлээд хожим байна хэмээн таамаглаж байсан тул хугацаа урагшилсанд Берлускони таагүй байгаагаа илэрхийлжээ. Харин Дээд шүүх шүүх хурлыг эрт явуулах нь өмнөх шүүхүүдийн ялын хугацаа эхлэхээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэх зорилготой хэмээн тайлбарлаж байна.
Өнгөрсөн сард Сильвио Берлускони хүчирхийллийн хэргээр долоон жил шоронд хоригдох ял авсан юм. Мөн ойрын таван жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг нь хассан билээ.
Мөн өнгөрсөн тавдугаар сард “Mediaset” компаниараа дамжуулан телевизүүдийн кино гаргах эрхийг худалдан авч хиймлээр үнийг хөөрөгдүүлсэн хэмээн буруутгагдсан юм.
76 настай хэвлэлийн магнатын цагдаагийн утасны холбоог тагнасан болон татвараас зугтсан, авлигын зэрэг олон хэрэг шийдэгдэх хугацаагаа хүлээж байна.
Италийн алдарт тэрбумтан өөрт нь оноосон члыг эсэргүүцэж, улс төрийн явуулга хэмээн тайлбарлаж байна.
Д.Идэр

























































