Латви улс ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн еврог үндэсний мөнгөн тэмдэгтээр ашиглаж эхлэх болсон тухайгаа мэдээллээ. Зөшөөрөл олгосон Европын холбооны сангийн албаны мэдээлснээр Латви дан ганц валюттай 18 дахь улс болох аж. Ингэснээр ирэх оноос эхлэн Латви улсад зөвхөн еврогоор худалдаа хийх ёстой болох юм. Мөн нэг еврог 0.702804 латви латсаар тооцоолохыг тэмдэглэжээ.
2004 оноос хойш Европын холбооны гишүүн улс болсон Балтийн үндэстэн евро бүсийн 17 гишүүн улстай хамтран ажиллахыг эрэлхийлсээр байна.
Евро бүсийн улс болсноор өрийн хямралд орох бус эдийн засаг, мөнгөний бодлого тогтворжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа тухайгаа Латвийн эрх баригчид хэлжээ. Тэд 2011 онд евро бүсийн улс болсон Эстонийн жишээг татсан байна.
Д.Идэр

























































