АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд орогнох эрх
олгосон улстай АНУ харилцаагаа доройтуулна гэж Төрийн департамент
мэдэгджээ. “Энэ нь хүсэлтийг нь хүлээн авахаа мэдэгдээд буй Венесуэлд ч
хамаатай” гэж Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки сэтгүүлчдэд
мэдээлсэн байна.

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд орогнох эрх олгосон улстай АНУ харилцаагаа доройтуулна гэж Төрийн департамент мэдэгджээ. “Энэ нь хүсэлтийг нь хүлээн авахаа мэдэгдээд буй Венесуэлд ч хамаатай” гэж Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Москва хотын Шерметовын онгоцны буудалд хоргодож буй Эдвард Сноуденд орогнох эрх олгоход бэлэн байгаа тухайга Венесуэл, Болив, Никарагуа улсууд мэдэгдсэн юм.
32 настай Эдвард Сноуден өнгөрсөн тавдугаар сард Хонконгд очсоныхоо дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагын хөтөлбөрүүд тагнан мөрдөх хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлсэн билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)