
Энэ нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг олон орны иргэд, томоохон албан байгууллагуудын утсыг чагнаж, тагнадаг тухай мэдээллүүдтэй холбоотой аж. Тус улсын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденээс гадна Германы хэвлэл эл асуудлыг хөндсөн билээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Бразилийн иргэдийн талаар тагнан турших ажиллагаа явуулж байгаа нь улс орны нь тусгаар тогтнолыг зөрчсөн хэрэг төдийгүй Эдвард Сноудены мэдээлэл батлагдах ёстой гэж Рoуссефф тэмдэглэжээ. Мөн тэрээр Бразиль төдийгүй өөр ямар ч улсын дотоодын хэрэгт ийнхүү хөндлөнгөөс оролцохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
Д.Идэр