Чилийн Ерөнхийлөгч Себастиан Пинера ээжинхээ хамтран амьдаргч эрэгтэйн хүчирхийлэлд өртөн хүүхэд олсон 11 настай охиныг хүүхдээ төрүүлэх шийдвэр гаргасныг сайшаасан байна. Охины талаарх түүний магтаал нийгмийн зарим хэсэгт уур бухимдал төрүүлсөн бөгөөд Чилийн нийгмийн сүлжээ сайтуудад үр хөндүүлэх эсвэл төрүүлэх ёстой тухай халуухан мэтгэлцээн өрнөхөд хүргэжээ.Латин Америкийн хамгийн хуучинсаг үзэлтэй орнуудын нэг Чилид эрүүл мэндийн шалтгаан болон хүчирхийлэлд өртсөн тохиолдолд үр хөндөхийг зөвшөөрсөн байдаг байна.
Ерөнхийлөгч Себастиан Пинеро телевизийн нэвтрүүлэгт орох үедээ “Би охиныг сайтар халамжлахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан. 14 долоо хоногтой жирэмсэн охин хүчирхийллээс хүүхдээ олсон ч түүнийг төрүүлж, асрах шийдвэр гаргасан нь гүнзгий бодож, насан хүрсэн хүн шиг сэтгэсэн чухал алхам байлаа” хэмээн хэлжээ.
11 настай охиныг ээжийнх нь хамтарн амьдрагч хоёр жилийн турш хүчирхийлж байсан нь тогтоогдсон юм. Одоо тэрээр 14 долоо хоногтой жирэмсэн бөгөөд хүүхдээ төрүүлэхээр шийдээд байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (2)