
Жохар Царнаевыг шүүх хурал өчигдөр болсон юм. Бостоны гүйлтийн уралдааны үеэр халдлага зохион явуулагсан хэмээн буруутгагдаж буй түүнийг 30 зүйл ангиар яллаж байгаа аж.
17 зүйлээр түүнд цаазын ял юм уу, насан туршаар хорих ял заналхийлж байна. АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчид Царнаевт хуулийн дээд хэмжээ оноохыг шаардах болно гэж мэдэгдэв.
Массачуссетс тойргийн Холбооны шүүх Царнаевын хэргийг сонсох дараагийн шүүх хурлыг 9-р сарын 23-ны товложээ.