Өчигдөр Францын Парис хотын ойролцоо олон зуун хүнийг тээвэрлэж явсан
галт тэрэг замаасаа гарч осолдсоноор зургаан хүн амиа алдаж, хэдэн арван
хүн гэмтэж бэртлээ. Гэмтсэн хүмүүсийн ес нь тун хүнд нөхцөлд байна
хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Өчигдөр Францын Парис хотын ойролцоо олон зуун хүнийг тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарч осолдсоноор зургаан хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртлээ. Гэмтсэн хүмүүсийн ес нь тун хүнд нөхцөлд байна хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
“Bretigny-sur-Orge” зогсоолд болсон ослын газарт Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд очсон байна.
Галт тэрэг осолдоход 985 зорчигч дотор нь явжээ. Холбогдох албаны хүмүүс ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэлээ.