Өнгөрсөн долоо хоногт Канадын Лак-Мегантик хотын Куэбэк тосгонд болсон
галт тэрэгний ослоор амиа алдагсдын тоо 35-д хүрлээ хэмээн эрх баригчид
мэдээлжээ. Мөн ослоор сураггүй болсон хүний тоог 15 хэмээн тодорхойлоод
байна.

Өнгөрсөн долоо хоногт Канадын Лак-Мегантик хотын Куэбэк тосгонд болсон галт тэрэгний ослоор амиа алдагсдын тоо 35-д хүрлээ хэмээн эрх баригчид мэдээлжээ. Мөн ослоор сураггүй болсон хүний тоог 15 хэмээн тодорхойлоод байна.
Ослын газар ажиллаж байсан ажилтан ухаан алан унаж, гурван гал сөнөөгч гэмтэж бэртжээ. Дэлбэрэлтийн улмаас температур маш халуун байгаа нь гал сөнөөгчдөд аюул учруулсан хэмээн албаныхан мэдээллээ. Мөн ослын газрын ойролцоо байсан 40 гаруй барилга, 60-аад машин эвдэрч, сүйдсэн байна.
Энэ сарын зургааны өдөр галт тэрэг замаасаа гарч осолдсоноор шатахуун тээвэрлэдэг машинуудтай мөргөлдөж томоохон дэлбэрэлт болсон юм.
Д.Идэр