Нигерийн исламын шашинт цэргийн бүлэглэл “Боко Харам” дахин сургуулиудад халдана хэмээн мэдээллээ. Энэхүү мэдэгдлийг бичлэгээр дамжуулан хийсэн удирдагч Адубакар Шекау “Барууны боловсролын нэвтрүүлж буй нь исламын шашны эсрэг хуйвалдаан юм” хэмээжээ. “Боко Харам” бүлэглэл мэдэгдэл хийхээс өмнө оюутны байр луу дайрч 46 оюутныг хөнөөсөн юм.
Адубакар Шекау “Бид сургуульд хийх заналхийллээ зогсоохгүй. Барууны боловсролыг сурталчилсан багш нарыг сурагчдынх нь өмнө хөнөөнө” гэсэн байна. Харин арван жилийн сургуулийн хүүхдүүд халдлагад өртсөн явдалд манай бүлэглэл хамааралгүй гэжээ.
Одоогоор Нигерийн Засгийн газар заналхийлэлтэй холбогдуулан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)