Сүүлийн хэд хоногт Хятадын зарим нутгаар ширүүн бороо орж олон хүн амиа алдсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Хятад, Тайваныг дайрсан Соулик хуй салхины улмаас амиа алдагсдын тоо 200 давсан байна. БНХАУ-ын Дэд дарга Ли Көцянь гамшгийн голомт болох Фужиан, Жежиань дүүргийн орон нутгийн эрх баригчдад ард иргэдээ аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ.
Мөн “China Airlines” болон “Cathay Pacific” компаниуд Тайвань луу ирэх болон буцах бүх нислэгийг хойшлуулж, цуцалсан байна.
Соулик хуй салхи Японы Ишигаки болон Мияоки арлуудыг дайрна хэмээн цаг уурчид мэдээлжээ.
Д.Идэр

























































