Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хөрс нурсны улмаас 43 хүн амь үрэгдэж, 118 хүн сураггүй алга болжээ. Мөн Шаньси сууринд 11 барилга эвдэрч сүйдсэн байна. Сураггүй бологсдын дотор олон тооны жуулчид байгаа хэмээн Сяньхуа агентлаг мэдээллээ.
Эрх баригчдын мэдээлснээр одоогоор хөрсний нуралт хоёр км талбайг хамраад байгаа аж. Нурангид дарагдагсдын аврах ажиллагаанд 1000 гаруй хүн дайчлагдаад байна.

























































