“АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден АНУ-ын Засгийн газарт ихээхэн хохирол учруулж мэдэх маш их хэмжээний мэдээлэл баримттай байна” гэж Америкийн “ABC News” телевизийн суваг мэдээлжээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр Сноуден Хонконг руу оргохынхоо өмнө эдгээр баримт мэдээллүүдээ онлайн санд санаатайгаар хадгалсан гэлээ. Тухайлбал, 32 настай Сноуден иргэдийн электрон мэдээллийг тусгай албадад хүртээлтэй болгох хөтөлбөр чухам яаж ажиллаж байгааг нийтэд зарлаж чадна гэсэн байна. “Америкийн Засгийн газар Сноуденыг амь мэнд байхын төлөө өдөр бүр залбирах ёстой. Тэгэхгүй бол дээрх мэдээлэл баримтыг зарлаж мэдээлэх нь АНУ-ын хувьд аймшигт хэрэг болно” гэж телевиз иш татжээ.
АНУ-ын тусгай албадаас дэлхий даяар интернет болон алсын холбоо харилцааны сүлжээнд тагнан мөрдөх ажиллагаа явуулж байгааг илчлэсэн Сноуден өнгөрсөн сарын 23-ны өдрөөс хойш Шереметьевийн нисэх онгоцны буудалд байгаа юм.


























































Сэтгэгдэл (1)