Олон улсын нислэгийн компаниудын судалгааг хийдэг “FlightStats” байгууллага Хятадын компаниуд цагаа барихаа больсон талаар мэдээллээ. АНУ-д байршилтай аяллын компанийн мэдээлснээр Хятадын агаарын тээврийн компаниудын цагаа барих үзүүлэлт нь бүх цаг үеийн хамгийн мууд тооцогдох болжээ. Бүр Азийн хэмжээнд ч цагаа барьдаггүй жагсаалтыг тэргүүлсэн байна. Хятадын “Beijing Capital International Airport” цагаа барьдаггүй компаниудын жагсаалтыг тэргүүлжээ. Өнгөрсөн зургаадугаар сард л гэхэд тус компани нийт нислэгийнхээ 18.3 хувьд л яг цагтаа хөөрсөн байна. Тус компанийн 6-р сард Бээжингээс хийсэн нийт нислэгийн 42 хувь нь 45 минут эсвэл түүнээс удаан хугацааны хойно хөөрсөн аж.
Хятадын агаарын тээврийн “Shanghai Hongqiao International Airport” уг жагсаалтад аман хүзүүдсэн байна. Хагас жилийн өмнө тус компанийн цагтаа хөөрсөн нислэг 38.9 хувьтай байсан бол одоо 24 хувь болон буурчээ.
Харин Азийн хэмжээнд Японы агаарын тээврийн компанийн үзүүлэлт өндөр байна. Японы “Osaka Airport” (95.88%) болон “Haneda Airport” (95%) эдгээр үзүүлэлтээр яг цагтаа хөөрсөн байна. Солонгосын “Air Busan” болон Японы “J-Air” компаниуд нийт нислэгийнхээ 96.77%, 95.64%-д яг цагтаа хөдөлснөөр Азид тэргүүлсэн юм.
Хойд Америкийн компаниудын хувьд “Hawaiian Airlines” (92.2%), “Alaska Airlines” (86.8%), “Air Canada” (81.28%) болон “Delta Air Lines” (76.39%)-иар цагаа барьдагаа харуулсан байна.
Европын орнуудын хувьд нийт нислэгийнхээ яг цагтаа хөдөлсөн үзүүлэлтээр “Binter Canarias” (99.41%), “Malmo Aviation” (95.56%) болон “KLM Cityhopper” (93.6%)-иар тэргүүлжээ.
Д.Идэр

























































