Эрдэнэсийн хайгуулчид 48 ширхэг эртний алтан зоос олсон талаар “CNN” мэдээлжээ. Хайгуулчид зоосыг Испанийн живсэн галеон хөлөг онгоцноос олсон байна. Тэд “1715 оны усан флотоос хатан хааны эрдэнэсийг олох компани” нэртэй компанид харьяалагддаг аж. Испанид 1715 оны долдугаар сарын 31-ний хар шуурганаар 11 хөлөг онгоц бүхий усан флот живснийг түүхчид тэмдэглэсэн байдаг юм.
Хайгуулчдын олсон хамгийн эртний зоос 1697 онд, орчин үеийнх нь 1714 онд хамаарагдаж байна. 48 алтан зоосыг 200-250 мянган ам.долларт хүрнэ хэмээн үнэлжээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)