
Д.Медведевийн хэлснээр ОХУ 2014-2016 оны татварын бодлогоо аль хэдийн тодорхойлсон гэжээ. Тэрээр “Ойрын гурван жилд татварын системийн бүтцэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд шинэ төрлийн татвар гарч ирэхгүй” хэмээн хэлжээ.
Дэд ерөнхий сайд Игорь Шувалов өмнө нь ОХУ-ын татварын систем 2018 он хүртэл өөрчлөгдөхгүй хэмээн мэдээлж байсан юм. Түүний мэдээлснээр “Засгийн газар татварын бодлогод нэгэн төрлийн харилцан буулт хийж байна. Татварыг системийн энэхүү хуулийн төслийг Засгийн газар баталвал Төрийн Дум хэлэлцэнэ” гэжээ. Мөн Засгийн газар жижиг, дунд бизнесийн даатгалын хураамжийг багасгах тухай ч хэлсэн байна.
Д.Идэр