
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд Цэргийн зүүн дүүрэгт явагдах сургуулилт нь Оросын армийн бэлэн байдлыг шалгах хамгийн том алхам юм гэжээ.
Сургуулилтад 1000 гаруй хуягт техник, Оросын усан флотын 70 байлдааны хөлөг онгоц, 130 гаруй агаарын хөлөг хамрагдаж бэлэн байдлаа шалгуулах аж. Тиймээс зөвхөн зэвсэгт хүчнийхний бус техникийн бэлэн байдал ч шалгалтад хамрагдаж байгаа хэрэг юм хэмээн мэдээллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Оросын армийн өргөн хүрээний сургалт, шалгалтын тухай мэдээллийг гадаад улсуудад тараахыг үүрэгдсэн байна.
Сургуулилт болох Цэргийн зүүн дүүрэг нь Оросын зэвсэгт хүчний дөрвөн том стратегийн хорооны нэг нь юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)