Өнгөрсөн баасан гарагт Аргентины эрх баригчид хэрэглэгчдийг хайртай
хүнсний ногооноосоо хоёр сар хол байхыг хүсчээ. Учир нь улирлын ургац
хураалтын ээлж солигдсонтой холбогдон тус улсад улаан лооль хомсдож
байгаа аж.

Өнгөрсөн баасан гарагт Аргентины эрх баригчид хэрэглэгчдийг хайртай хүнсний ногооноосоо хоёр сар хол байхыг хүсчээ. Учир нь улирлын ургац хураалтын ээлж солигдсонтой холбогдон тус улсад улаан лооль хомсдож байгаа аж. Тиймээс иргэдийг багадаа хоёр сарын хугацаанд улаан лоолийн хэрэглээгээ бууруулж, идэхгүй байхыг гуйсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр бусад бүх төрлийн жимс, хүнсний ногоо хэвийн хэмжээнд худалдаалагдаж байгаа ч иргэд улаан лоолийн хомсдлын улмаас сэтгэл дундуур байгаа гэлээ. Учир нь улаан лооль Аргентинд хамгийн өргөн хэрэглэгддэг ногоо аж. Аргентинчууд пицца, хиам, салад зэргийг улаан лоольгүйгээр төсөөлдөггүй гэлээ.
Хэдхэн сарын өмнө буудайн ургац хураалт муудсаны улмаас Аргентин улс гурилын хомсдолд орж, талхны үнэ тэнгэрт хадсан юм.
Д.Идэр