
Түүнийг сайд болсноос хойш улс төрийн хүрээнийхэн хэд хэдэн удаа арьс өнгөөр ялгаварласан дайралт хийсэн нь Италийг рацист улс хэмээн маргахад хүрээд байна.
Италийн Сенатын танхмийн дэд ерөнхийлөгч Роберто Салдероли өчигдөр “Би хүн бүрийн мэддэг баавгай, чоно зэрэг амьтдад хайртай. Гэхдээ би Сесиль Киенгегийн зургийг харахаар түүнийг тэгж боддоггүй ч гэсэн орангутаны дүр зураг санаанд ордог” хэмээн хэлжээ.
Хуучинсаг үзэлтэй италичууд Сесилийг “Зулу”, “Конгогийн сармагчин” хэмээн хочлох болсон нь олон улсын хүний эрхийг байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)