Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ерөнхий сайдын баталсан занарын
хийг олборлох хоригийг дахин баталлаа. Ингэснээр түүнийг ерөнхийлөгчийн
албыг хаших хугацаанд хорио хүчин төгөлдөр байх юм.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ерөнхий сайдын баталсан занарын хийг олборлох хоригийг дахин баталлаа. Ингэснээр түүнийг ерөнхийлөгчийн албыг хаших хугацаанд хорио хүчин төгөлдөр байх юм. Тэрээр “French TV”-ээр хийсэн мэдэгдэлдээ “Намайг ерөнхийлөгч байх хугацаанд Францад занарын хийн олборлолт явагдахгүй” хэмээн хэлсэн байна.
Харин занарын хийн олборлолтыг дэмжигчид Ф.Олландын энэхүү шийдвэр нь дампуурлын ирмэгт ирсэн Францын эдийн засгийг дампууруулахад хүргэнэ хэмээн жагссан байна. Жагсагчид АНУ-ын занарын хийн хувьсгал шатахууны үнийг бууруулсан жишээг хэвлэлийнхэнд иш татан ярьжээ.
Занарын хийн олборлолт нь гүний усыг хордуулж бохирдуулахаас гадна, хөрсний нуралт, газар хөдлөлт үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг байна. Франц нь Европт занарын хийн нөөцөөрөө тэргүүлдэг орнуудын нэг юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)