Мяньмар улс энэ жилийн сүүл гэхэд улс төрийн бүх хоригдлуудаа суллана
хэмээн тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейн мэдээллээ. Их Британид албан ёсны
айлчлал хийж буй тэрээр Ерөнхий сайд Девид Камеронтой уулзсаны дараа
Лондонд илтгэл тавих үедээ энэ тухай мэдээлсэн байна.

Мяньмар улс энэ жилийн сүүл гэхэд улс төрийн бүх хоригдлуудаа суллана хэмээн тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейн мэдээллээ. Их Британид албан ёсны айлчлал хийж буй тэрээр Ерөнхий сайд Девид Камеронтой уулзсаны дараа Лондонд илтгэл тавих үедээ энэ тухай мэдээлсэн байна.
2010 оны гуравдугаар сард Тейн Сейн засгийн эрхэнд гарснаас хойш хуучны Бирм улс олон зуун улс төрийн хоригдлыг сулласан билээ. Улс төрийн хоригдлуудыг суллах нь улс төрд хийж буй шинэчлэлийн нэг хэсэг хэмээн үзэж байгаа юм.
Ерөнхийлөгч Тейн Сейний мэдээлснээр улс төрийн хоригдлуудыг суллах ажиллагаанд тусгай комисс байгуулсан бөгөөд тэд хоригдол бүрийн хэргийг нарийвчлан шалгаж байгаа аж.
Тэрээр Их Британид худалдаа, зэвсэгт хүчний харилцаа холбоогоо сайжруулах зорилгоор айлчилж байна.
Д.Идэр