
Ялсан боксчны хөгжөөн дэмжигчид ялагдсан талын дэмжигчдийг тохуурхснаар зодоон эхэлж, хоёр тал сандал шидэлцэж эхэлсэн хэмээн цагдаа нар мэдээллээ.
13 хүнийг байцаасан боловч ямар нэгэн шийтгэл хүлээлгээгүй байна. Тэмцээн болсон клуб 1000 хүний суудалтай байсан боловч тасалбар олшруулж худалдаалсны улмаас 1500 гаруй хүн дотор орсон байжээ. Зодоон эхлэхэд зарим хүмүүс үймээнээс зугтахыг оролдсон боловч ганцхан хаалга нээлттэй байсан нь хүний амь үрэгдэх бас нэгэн шалтгаан болсон аж.
Д.Идэр