
Сураггүй бологсдын гэр бүлд мөн нөхөн төлбөр олгоно хэмээн эрх баригчид мэдээлсэн байна. Хохирогч бүрт 500 мянган рупи буюу ойролцоогоор 8350 ам.доллар олгох аж.
Өнгөрсөн сарын гамшгаар сураггүй бологсдоос гадна 600 гаруй хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа юм. Гималайн нурууны үерээс 100 мянган гаруй хүнийг аварсан ч үерийн дараах хөрсний нуралт 4000 гаруй тосгоныг сүйрүүлэх шахжээ.
Энэ жилийн борооны улирлыг сүүлийн 80 жилд байгаагүй хамгийн хүнд улирал болсон хэмээн үзэж байна.
Д.Идэр