
Гурав дахь шатны хэлэлцээ “Кайсон” үйлдвэрлэлийн бүсэд өчигдөр 10:08 цагт эхэлсэн аж. Хоёр талын төлөөлөгчид бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох өөр өөрсдийн төлөвлөгөөг танилцуулсан ч санал зөрөлдсөний улмаас хэлэлцээ амжилтгүй болжээ.
Өнгөрсөн лхагва гарагт болсон хоёр дахь шатны хэлэлцээ ч мөн энэ шалтгаанаар бүтэлгүйтсэн юм.
Энэхүү явдлын дараа Сөүл дөрөвдүгээр сард хамтын бүсийг зөвхөн өөрсдийн буюу нэг талын шийвдэрээр хаасан Пхеньяныг учирсан хор хохиролд хариуцлага хүлээхийг шаардсан байна.
Хойд Солонгосын хилд байрлах Кайсон үйлдвэрлэлийн бүсэд Өмнөд Солонгосын 123 компани үйл ажиллагаагаа явуулж, Хойд Солонгосын 53 мянган хүнийг ажиллуулж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын хойгийн байдал хурцдсанаас Хойд Солонгос бүсийг хаасан юм.
Д.Идэр