
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд хана, цахилгаан эд зүйлс тус тус шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын 22Б байрын 1 дүгээр орцонд гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход хогийн сувагт хог шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/