
Баянгол дүүргийн 7 дугаар хороонд орон сууцны 2 давхараас сэтгэцийн өөрчлөлтэй эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг дүүргийн Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа 14.32 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 18 настай, эмэгтэй ил гал гаргасны улмаас гэрт нь гал гарч утаажилтын бүсээс гарч чадахгүй цонхоор гарах гээд чадахгүй байсныг Аврагч нар аюулгүй буулгажээ. Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг гарсан галын голомтыг илрүүлэн хайгуул хийхэд гал түймэр өөрөө унтарсан байсан тул шалгаад буцсан байна. Өчигдрийн байдлаар Аврах гал унтраах анги унтраасан 2 дуудлага байгаагаас нэг нь хог шатсан нөгөө байшин шатсан байсан аж. Харин андуурсан дуудлага 2 иржээ.
Д.Ундрах /24tsag.mn/