Вьетнамын төвийн нутгуудад денге өвчин дахин тархасны улмаас хэдэн мянган хүн өвчилсөн тухай Эрүүл мэндийн яам нь мэдээллээ. Уг аюулт өвчний халдвар авсны улмаас тус улсад 10 хүн нас бараад байна. Харин өвчлөгчдийн тоо 13.9 мянгад хүрээд байна гэлээ. Зарим дүүргүүдэд тахлын тархалтын хэмжээ өнгөрсөн оныхоос хэд дахин илүү байгаа аж. Халдварт өвчний мэргэжилтэнүүдийн ярьснаар, цаг уурын чийглэг уур амьсгалд шумууланд хазуулсаны дараа халдварладаг денге тахал хүмүүсийн дунд ихээр нэмэгдэж байна.
Орон нутгийн эрх баригчид уг өвчинтэй тэмцэх урьдчилсан арга хэмжээнүүд, тухайлбал, вирус тээгч шавьж хорхойг устгах химийн устгалд нилээд хэмжээний хөрөнгө зарж байна. Денге өвчний дөрвөн вирус шинээр гарч ирсэн нь Вьетнамд байдлыг хүндрүүлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь юуны өмнө цаг уурын өөрчлөлтийн улмаас болсон аж.
Вьетнамд жил бүр 50 -100 мянган хүн денге өвчний халдвар авдаг бөгөөд эл өвчнөөр нэг жилд 100 хүртэл тооны хүн нас бардаг гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Д.Идэр

























































