
Зэвсэгт хүчний байлдааны бэлтгэлийн удирдах газрын дарга Иван Бувальцев Ерөнхийлөгчэд сургуулийн явцыг тайлбарлажээ. Байлдааны сургуулийн үе шат дууссаны дараа Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ба тойргийн командлагчтой хамт байлдааны сургууль явагдаж байгаа бүс нутгийг нисдэг тэргээр тойрон ниссэн хэмээн “Риа Новости” агентлаг мэдээллээ.
ОХУ-ын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг шалгаж сургуулилт өнгөрсөн ням гарагт эхэлсэн байна.
Нийт 160 мянга орчим цэргийн албан хаагч байлдааны бэлэн байдлыг шалган үзэх сургалтад хамрагдаж байгаа аж. Мөн 1000 гаруй хуягт техник, Оросын усан флотын 70 байлдааны хөлөг онгоц, 130 гаруй агаарын хөлөг хамрагдаж байна. Тиймээс зөвхөн зэвсэгт хүчнийхний бус техникийн бэлэн байдал ч шалгалтад хамрагдаж байгаа хэрэг юм хэмээн үзэж байна.
ОХУ сүүлийн 20 жилд байгаагүй өргөн хүрээнд зэвсэгт хүчний сургуулилт эхэлсэн нь зэвсэгт хүчний албан хаагчдын бэлэн байдлыг шалгах томоохон зорилготой гэлээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)