
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 1А байрны гадна талд явж байсан АНУ-ийн иргэн 26 настай иргэн "Самсунг" аппарат, нөүтбүүк, зургийн аппарат, 750 доллар хулгайд алджээ. Эл хэргийг одоогоор шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо "Айр маркет"-ын баруун талын явган хүний гарцаар гарахдаа цүнхнээсээ 40 мянга орчин юань, 300 орчим доллар алджээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан орчим 80 ам доллар, 5000 вон, алтан карттай түрийвчээ алдсан Япон улсын иргэн өргөдөл гаргажээ. Энэ хэргийгХан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)